Салхины хурд зарим үед 24 м/с давж, шороон шуурга шуурна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-05 13:44:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Тодруулбал, Салхи ихэнх хугацаанд говийн нутгаар 10-12м/с, 5-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед 24 м/с давж шороон шуурга шуурна. Энэ сарын 8-нд хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно.

Цаашдаа дулаарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, говийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх юм байна.

Холбоотой мэдээ