Энэ сарын 8-наас 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-05 22:23:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК өнөөдөр хуралдаж, энэ сарын 8-наас 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журам баталсан байна.


Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу УОК өнөөдөр хуралдаж, холбогдох журмыг баталсныг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.


“Улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ынх нь үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:


-Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн,

-Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,

-Баар /диско, кароаке/,

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зөвхөн захиалга хүргэлтээр ажиллана.

-Барааны зах, худалдааны төв,

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар,

-Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/,

-Соёл урлаг,

-Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/

-Алжаал тайлах төв, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /

-Саун, бассейн /нийт хүчин чадлын 30 хувиас их/,

-Зочид буудал, дэн буудал, амралтын газар

-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд,

-Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

-Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай,

-Нийтийн бүжиг болон бүх төрлийн бүжгийн клуб

Холбоотой мэдээ