Маргааш 1,6-гаар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-05-09 21:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжид өөрчлөлт орууллаа.


Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчлөв. Өөрөөр хэлбэл,

Даваа гарагт 1, 6-гаар

Мягмар гарагт 2, 7-гоор

Лхагва гарагт 3, 8-аар

Пүрэв гарагт 4, 9-өөр

Баасан гарагт 5, 0-ээр  төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. 

Холбоотой мэдээ