Дөрөвдүгээр сард 1,3 тонн үнэт металл худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-10 16:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны дөрөвдүгээр сард 1,3  тн үнэт металл худалдан авч, оны эхнийхээс өссөн дүнгээр нийт 4,3 тн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2,5 тн-оор багассан үзүүлэлт аж.  

Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25,5 кг,  Баянхонгор аймаг дахь салбар 61 кг үнэт металл худалдан авчээ.


Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш дөрөвдүгээр сард 160 616.05 төгрөг байсныг Монголбанк мэдээлэв.





Холбоотой мэдээ