Өвөрхангайд 1400 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-20 17:42:22

Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил Өвөрхангай аймгийн 1423 хүүхэд өгсөн байна. Үүнээс математикийн хичээлээр 1084, монгол хэл, бичгийн хичээлээр 739, нийгмийн хичээлээр 796, англи хэлээр 721, орос хэлээр 16, газарзүйн хичээлээр 107, физикээр 705, биологоор 282, химээр 279, түүхийн хичээлээр 50 хүүхэд тус тус шалгалт өгчээ.

Шалгалтын явцад хүүхдүүд цагаасаа хоцрохоос өөр ямар нэг асуудал гарсангүй. Ирээдүйн амьдралаа шийдэх чухал үед хүүхдүүд шалгалтын  цагаасаа хоцорч, шалгалт өгөх эрхгүй болох, бичиг баримтаа хаяж үрэгдүүлэх зэргээр хувийн зохион байгуулалт, хариуцлага муу байсныг холбогдох багш, мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын нэг онцлог нь Монгол, Орос, Англи хэлний сонсоод ойлгох чадварын шалгалт байсан бол шалгалт авах байр өөрчлөгдсөний улмаас энэ төрлийн шалгалтыг авсангүй.

2014-2015 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн боловсролын салбар ЭЕШ-ын дүнгээрээ 514,5 оноо авч, улсын дунджаас 12,6  оноогоор дээгүүр түвшинд хүрснээр улсын хэмжээнд 2-р байр эзэлж байсан юм.

Өвөрхангай Б.Батчимэг

4779 хичээлээр 

Холбоотой мэдээ