290 дурсгалыг сумын тусгай хамгаалалтад авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТүүх соёлын 290 дурсгалыг сумын тусгай хамгаалалтад авч, хадгалалт хамгаалалтыг сайжруулах шаардлагатай хэмээн үзэж, энэ тухай асуудлыг Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахаар зэхэж буйг аймгийн Музейн захирал С. Бямбажав хэллээ.
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт түүх, соёлын үл хөдлөх 313 дурсгал хадгалагддаг. Эдгээрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай албан даалгаварыг аймгийн Засаг дарга өнгөрсөн сард гаргасан. Үүний араас сум бүр нутаг дэвсгэртээ хадгалагдаж буй түүх соёлын үл хөдлөх дурсгалуудаа сумын тусгай хамгаалалтад авах талаар ийнхүү ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарах ажээ.
Дундговь аймгийн нутагт хадгалагдаж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудаас долоог нь улсын хамгаалалтад авсан байдаг бол аймгийн тусгай хамгаалалтад 16 дурсгал багтсан байдаг. Үүн дээр нэмээд одоо 290 дурсгалыг сумын тусгай хамгаалалтад авах шаардлагатай. Зарим түүх, соёлын дурсгалыг сумын тусгай хамгаалалтад авсан байдаг боловч энэ талаархи баримт байдаггүй учраас хамгаалалтад авсныг дахин тодотгож, сумын тусгай хамгаалалттай түүх соёлын дурсгалыг нэмэгдүүлнэ гэлээ.
Т. Отгонтуяа