Булган аймагт 37,6 мянган хүн тун вакцин хийжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-12 18:28:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн албаны коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Коронавирусний халдвар авсан нийт 101 тохиолдол бүртгэгдэж, тэдний 95 нь эдгэрчээ.

Өнөөдрийн байдлаар Булган сумын зургаан иргэн биеийн байдал хөнгөн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэнтэй харьцагч бүртгэгдээгүй бөгөөд Булган сумын 74 иргэн эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.

Аймгийн хэмжээгээр коронавирусний вакцины 37,6 мянган хүн тунг хийлээ. Дархлаажуулалтын эхний тунг 34,1 мянган иргэнд буюу хамрагдах иргэдийн 83,8 хувьд хийсэн байна. Мөн хоёрдугаар тунгаар 3,4 мянган иргэнийг дархлаажуулах ажил хийлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ