Иргэдийн вакцинд хамрагдах идэвх буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-13 17:47:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 5 дугаар сарын 5-нд иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн. Гэвч уг ажил төлөвлөсөн хугацаанаас удаашралтай, иргэдийн идэвх буурсан гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Одоогоор аймгийн хэмжээнд вакцины эхний тунд 33803 хүн буюу нийт хамрагдвал зохих хүн амын 82,3 хувь нь хамрагдаад байна.

Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан сум хамгийн бага ирцтэй буюу 80-аас доош хувьтай байна. Тиймээс иргэдийг 5 дугаар сарын 15-ны дотор эхний тундаа яаралтай хамрагдахыг анхаарууллаа.

Мөн вакцины эсрэг заалттай буюу дархлаажуулалтын цэг дээр очоод буцсан иргэдийг нэгдсэн байдлаар АНЭ дээр энэ сарын 14-19-ний хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан дархлаажуулахаар төлөвлөжээ. Үүнд хавдар, арьс харшил, зүрхний архаг өвчтэй зэрэг хүмүүс багтана. Одоогоор хавдартай 400 орчим иргэн байгаа бөгөөд эдгээр иргэдийг дархлаажуулах хуваарийг гарган баталжээ.

Хэдийгээр Баруун-Урт суманд өвчлөл нэмэгдсээр байгаа ч иргэд заасан хугацаанд нэг, хоёрдугаар тундаа хамрагдвал хөл хорио сунгах эсвэл дахин хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй гэж Шуурхай штабаас мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ