"Булган ундрага”, "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-14 19:49:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 31 ХК-ийн 203.5 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 374,301 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Булган ундрага" (BUN+15.00%) болон "Багануур" ХК (BAN+3.24%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" (TAV-12.50%) болон "Гермес центр" ХК (HRM-8.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 54,210 нэгж эрхийг нийт 15.5 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.25 хувиар буурч, 35416.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,645,498,007,843 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ