Улсын хэмжээнд вакцины эхний тунг иргэдийн 96 хувьд хийгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-17 09:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн хэмжээнд өчигдөр "Ковид-19" халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд 1157, хоёрдугаар тунд 2014 буюу нийт 3171 иргэнийг хамруулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 96.7 хувь буюу 921 153 хүн вакцины нэгдүгээр тунг, 51.4 хувь буюу 489 950 хүн  хоёрдугаар тунгаар тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд 1 778 612 хүн буюу 86 хувийг вакцины эхний тунгаар, 643 691 хүн буюу 31.1 хувийг хоёрдугаар тунгаар дархлаажуулаад байна.

 

Холбоотой мэдээ