Чанаргүй зээл 7.2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-17 15:50:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 22.1 мянган зээлдэгч 120142.7 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.2 хувиар өссөн байна.

Үүнээс анхаарал хандуулах зээл 692.8 сая төгрөг, чанаргүй зээл 1382.1 сая төгрөг байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анхаарал хандуулах зээл 53.4 хувиар буурч, чанаргүй зээл 7.2 хувиар өсжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 1.7 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Харин хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 54.1 хувиар өсч, 102659.8 сая төгрөг болжээ. Дээрх хадгаламжийг эзэмшигчдийн тоо 35.8 мянган иргэн байна.

Тус аймагт нийт ХААН, ХАС, Төрийн банкны 34 салбар нэгж 15 суманд үйл ажиллагаа явуулдаг ба  банкны салбарт нийт 168 хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ