Сүүлийн 24 цагт зургаан тохиолдол шинээр илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-19 14:53:53

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 195 сорьцод шинжилгээ хийхэд 6 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Эрдэнэбулган суманд 2 /УБ-аас зөөвөрлөгдсөн/, Өлзийт суманд 4 /УБ-аас суманд ирээд 7 хоносон хүний ойрын хавьтлууд/ тохиолдол илэрчээ. Ингээд халдвар авсан хүний тоо 322 боллоо. 

Өчигдөр эдгэрч, эмнэлгээс гарсан хүнгүй. Нийт 322 тохиолдлын 311 нь буюу 96,5 хувь нь эдгэрсэн.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт эмчлүүлж байгаа 7 хүний биеийн байдал 5 нь хөнгөн, хүндэвтэр 2 байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгт вакцин хийж байна. 5 дугаар сарын.19-ний 00:00 цагийн байдлаар I тунд 48292, II тунд 4425 хүнийг хамруулаад байна.


Холбоотой мэдээ