Гудамж талбай хоггүй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-21 13:03:54

Увс аймгийн төв Улаангом хотын хогний асуудал шийдэгдэж, иргэд цэвэрхэн тохилог орчинд ажиллаж, амьдарч байна.

Энэ ажилд Улаангом сумын ЗДТГ-аас Хот тохижилтын газартайгаа хамтран олон арван ажлыг хийж хэрэгжүүлжээ. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь хог хаягдлын “Элемент” компанитай хамтран ажиллаж, хогийг ачиж зайлуулах, дарж устгах, боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх болсон байна.

Тус компани нь одоогоор Улаангомын гэр хорооллын гудамжны хог хаягдлыг ачиж зайлуулдаг болоод байна. Хашааныхаа гадна хичнээн шуудай хог гаргаж тавина тэр хэмжээгээр ачиж зайлуулж байгаа тул иргэд хашаандаа хог хуримтлуулахгүйгээр бүгдийг нь ууталж тавьдаг болсон аж.

Өмнө нь Улаангомын гэр хорооллын айлууд жилдээ хоёр удаа хогоо ачуулдаг байсан бөгөөд хамгийн багаар бодоход хашаанд нь 6 сар хог овоордог байжээ. Гэтэл одоо айлуудын хашаанд удаан хугацаанд хог овоорохгүй байх боломж бүрдээд байна. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болсон аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ