Ц.Отгондалайд Олон улсын хэмжээний мастер цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:51:30

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Төмөрбаатар аймаг улсын тэмцээнд амжилттай оролцож аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа Ц.Отгондалайд Олон улсын хэмжээний мастер цол олгосныг гардуулан өгч баяр хүргэлээ.

Тэрээр хүндийн өргөлтийн төрлөөр 9 жил хичээллэх хугацаандаа 2008 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнд жил бүр оролцож 2014 онд мөнгөн медаль, 2015 алт, 2016 онд түрүүлж алтан медаль хүртэж Америкт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Тус тэмцээнд оролцоход 5-6 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд  дэлхийн аваргад оролцож  Хөвсгөлийн нэрээ дуурсгах чин хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

 

Холбоотой мэдээ