“Төрөлх-Монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааны шагналтнууд тодров

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-05-28 09:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Соёлын яам, Хүүхдийн төв номын сан хамтран яруу найрагч Хэнтийн Б.Батхүүгийн санаачилгаар “Төрөлх-Монгол хэл” уран бичлэгийн улсын уралдааныг зургаа дахь жилдээ зохион байгуулж, шилдэг оролцогчдын шагналыг өчигдөр гардууллаа.

 

Тус уралдаан Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх зорилготой юм.

 

Шагнал гардуулах ёслолыг нээж Соёлын яамны ном, хэвлэл нийтлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн О.Сундуй, Хүүхдийн төв номын сангийн захирал Б.Энхмарт нар үг хэлэв.

 

Энэхүү уралдаанд Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай аймгуудаас нийт 21 бүтээл ирснээс дараах бүтээлүүдийг шалгаруулжээ.


Нэгдүгээр байр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 11 “а” ангийн сурагч Ё.Золбоо /Алтан медаль, Өргөмжлөл, зөөврийн компьютер/

Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 “г” ангийн сурагч Н.Нямчимэг /Мөнгөн медаль, Өргөмжлөл, I Pad/

Гуравдугаар байр: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 119-р сургуулийн 11 “а” ангийн сурагч Б.Алгирмаа /Хүрэл медаль, Өргөмжлөл, ухаалаг утас/

Тусгай байр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн 9 “а” ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн /Өргөмжлөл, ухаалаг чихэвч/

Тусгай байр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 “б” ангийн сурагч Ү.Энхжин /Өргөмжлөл, ухаалаг чихэвч/

 

Нээлтийн үеэр уран бичээч Г.Ганзориг даавуун дээр уран бичлэгийн үзүүлбэр үзүүлсэн юм. Түүнчлэн “Төрөлх-Монгол хэл” уран бичлэгийн улсын уралдаанд шавь нараа амжилттай оролцуулсан багш нарыг шалгаруулав.


Нэгдүгээр байр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн Монгол хэл, бичгийн багш Н.Золбаяр, О. Дэлгэр /Өргөмжлөл, мөнгөн аяга/

Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Анхбаяр /Өргөмжлөл, мөнгөн аяга/

Гуравдугаар байр: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 119-р сургуулийн Монгол хэл, бичгийн багш Б.Батнасан /Өргөмжлөл, мөнгөн аяга/

Тусгай байр: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн багш Г.Болормаа /Хүүхдийн төв номын сангийн нэрэмжит Номын бэлэг/

Тусгай байр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Ууганжаргал /Хүүхдийн төв номын сангийн нэрэмжит Номын бэлэг/-ээр тус тус шагнаж урамшуулав.







 

 

Холбоотой мэдээ