Чимид агсны нэрэмжит тэмцээнд 130 гаруй шатарчид оюунаа сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 19:58:16

Хөвсгөл аймгийн уугуул Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид агсны нэрэмжит шатрын тэмцээнийг Чимид сан, Хөвсгөл аймгийн шатрын холбооноос хамтран жил бүр зохион байгуулж 130 гаруй шатарчид оюунаа сорилоо.

Тус тэмцээнийг энэ жил “ Хөвсгөл -2016”  нэртэйгээр 2 дахь жилдээ  Хөвсгөл нуурын эрэг Хатгал тосгонд зохион байгууллаа.

Тэмцээнийг 2017 оноос Олон улсын түвшинд зохион байгуулж , Монголын шатарчдын чансаа, цол зэргийг ахиулах хэмжээнд уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгааг энэ үеэр онцолж байлаа. Тэмцээнд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт Г.Мөнхгал шалгарсан бол эмэгтэйчүүдээс У.Лхамсүрэн түрүүлжээ. Харин Хөвсгөл аймгаас эрэгтэй төрөлд О.Хадбаатар, эмэгтэй төрөлд Г.Санчирдулам нар тэргүүлжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

 

Холбоотой мэдээ