ТИКА-гаас 80 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-03 22:43:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлагт /ТИКА/-аас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хүүхдийн цэцэрлэгт тоног төхөөрөмж, хатуу зөөлөн эдлэл хандивлав.

Хандивын нийт төсөвт өртөг нь 80 сая төгрөг бөгөөд гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, бүх ангийн /5 бүлэг/ ор, матрас, хөнжил, сандал, ширээ, номын шүүгээ зэрэг хатуу, зөөлөн эдлэлүүд багтжээ.

Алтанцөгц сумын хүүхдийн цэцэрлэгт 125 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн удирдлага "ТИКА" олон улсын байгууллагад төсөл бичиж, ийнхүү шаардлагатай эд зүйлсээ шийдвэрлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ