Их Британийн хатан хаан АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан Элизавета АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нартай Виндзор цайзад ирэх
долоо хоногт уулзана гэж Букингемийн ордон пүрэв гарагт мэдээлэв.
Талууд Их Британид ирэх долоо хоногт эхлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын эцсээр уулзах ажээ. Ингэснээр Ж.Байден өдгөө 95 настай хатан хаантай уулзсан АНУ-ын 13 дахь Ерөнхийлөгч болно. Мөн хатан хааны хувьд хунтайж Филиппийг дөрөвдүгээр сард таалал төгссөнөөс хойш хийх анхны томоохон уулзалт болох юм.
Их Британи “Долоогийн
бүлэг”-ийн удирдагчдын уулзалтыг Английн Корнуолл гүнлэгт зохион байгуулна. Энэ
нь Ж.Байдены хувьд нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш хилийн чанадад хийх
анхны айлчлал болохын сацуу “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш биечилсэн хэлбэрээр
зохион байгуулах хамгийн том дипломат үйл ажиллагаа болно.