Хөвсгөлд 7 тохиолдол бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 226 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 тохиолдол батлагдаж нийт халдварын тоо 157 боллоо. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлэгт 50, Чандмань-Өндөр суманд 3, Улаан-Уул суманд 1, гэрээр эмчилж буй 17 иргэн байгаа ажээ.
Тус аймгийн хэмжээнд голомттой бүс нутгаас ирсэн 1021 иргэн тандалтад байна. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэн бүр хариуцлагатай байж, олон нийтийн газраар зорчихгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэйг Шуурхай штабаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
16 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
20 цаг