Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 0.00 цагт өндөрлөв.
Энэ удаагийн сонгуульд, УИХ-д суудалтай хоёр нам, нэг эвслээс нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшигчээр тодорч өнгөрсөн сарын 24-нөөс албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, нэр дэвшигчид 15 хоног сурталчилгаагаа явуулснаар ийнхүү ухуулах хуудас, сонин, сэтгүүл тараахаа зогсоож, сурталчилгааны самбараа буулган СЕХ болон ХХЗХ-нд бүртгүүлсэн албан ёсны цахим хуудсаа хааж байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт улс орон даяар энэ сарын 9-ны 7-22 цагт явагдах бөгөөд бүх нийтээр амрах юм.