Санал авах төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил Увс аймагт бүрэн хангагдаад байна. Өнөөдөр аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ зарим хэсгийн хороодоор орж сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автомат техник хэрэгслүүдийн бэлэн байдалтай танилцаж, сонгуулийн хэсгийн хорооны гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 9-ний өдрийн орон нутгийн 6.00-21.00 цагийн хооронд болно.
Аймгийн төвийн сонгогчид дараах байршлуудад очиж саналаа өгнө. Үүнд:
✅ Улаангом сумын 1-р баг:
Ерөнхий боловсролын 5-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 2-р баг:
Улаангом сумын 2, 4, 5, 11-р багийн төв
✅ Улаангом сумын 3-р баг:
Биеийн тамир спортын газрын заал /хуучнаар бөхийн өргөө/
✅ Улаангом сумын 4-р баг:
Ерөнхий боловсролын 4-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 5-р баг
Ерөнхий боловсролын 2-р цогцолбор сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 6-р баг
Ерөнхий боловсролын 3-р сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 7-р баг
Ерөнхий боловсролын 1-р цогцолбор сургуулийн урлаг заал
✅ Улаангом сумын 8-р баг
Улаангом сумын соёлын төв
✅ Улаангом сумын 9-р баг
Ерөнхий боловсролын 6-р сургуулийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 10-р баг
"Улаангом политехник коллеж"-ийн биеийн тамирын заал
✅ Улаангом сумын 11-р баг
Биеийн тамир спортын газрын заал /хуучнаар нийгэмлэг/
✅ Улаангом сумын 12-р баг
Улаангом сумын 6, 7, 9, 10-р багийн төв.