Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 95.81 хувийн ирцтэй өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-08 23:41:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа Сэлэнгэ аймагт 95.81 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.

Өнөөдөр 09.00 цагт эхэлсэн зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа сонгуулийн хуулийн хүрээнд 20.00 цагт өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 77 хэсгийн хороонд 596 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 95.81 хувийн ирцтэй оролцжээ. 

Холбоотой мэдээ