УИХ-д нэр дэвшигчдэд 1936 хүн ухуулагчаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-22 22:45:20

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт сонгуулийн штабт 3500 хүн, 5000 орчим тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 16 хүний менежерээр 16, шадар туслахаар 771, ухуулагчаар 1936 хүн ажиллаж байгаа ажээ.

Харин ИТХ-д нэр дэвшигчдийн ухуулагч, шадар туслахаар ажиллаж байгаа хүмүүсийн тоо хараахан эцэслэж гараагүй байна гэдгийг Сонгуулийн хорооноос мэдэгдсэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ