Бод малын хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-15 10:40:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил бод малын зүй бус хорогдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин бага байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба мэдээллээ.

Энэ он гарсаар нийтдээ 11,7 мянган толгой мал хорогдсон байна. Аймгийн хэмжээгээр тэмээний хорогдол гараагүй бөгөөд 713 адуу, 887 үхэр, 6249 хонь, 3934 ямаа хорогдсон мэдээ гарчээ. Өнгөрсөн хавар Рашаант, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Могод, Баяннуур суманд 1,2-1,8 мянган толгой мал хорогдсон нь малын бэлчээрийн хүрэлцээ муу, өөр аймгийн отрын мал их орж ирж бэлчээрийн нөөц хомсодсон зэргээс шалтгаалсан гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ