“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-15 12:06:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” онлайн сургалт зохион байгуулж байна.


Сургалтаар хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоно.“Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм.


Мөн төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх,  математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлага тавьжээ.


Сургалтад http://10k.mn/home/sign_up линкээр бүртгүүлэх бөгөөд www.10k.mn  веб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой.

Холбоотой мэдээ