Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 15 мянга гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-15 12:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоор 15784 хүсэлтийг шийдвэрлэж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 207.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.


Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн тооны 73.9 хувь, зээлийн хэмжээний 42.4 хувь гэдгийг ХХААХҮЯ мэдээллээ.


Тодруулбал, ноолуур бэлтгэлийн  зээлийг 14 аж ахуйн нэгжид, хаврын тариалалтын зээлийг 316 иргэн, аж ахуйн нэгжид, малчдыг дэмжих зээлийг15454 малчинд олгожээ.


Зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн 207 нь Улаанбаатар хотын, 15 577 нь орон нутгийнх аж. 

Холбоотой мэдээ