“Нэг өрх-нэг шинжилгээ”-ээр 28 тохиолдлыг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-15 17:16:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Наран суманд халдварын 28 тохиолдол нэмж бүртгэгдэв. Хэдийгээр энэ нь нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэх хэдий ч нөгөө талаар тус суманд явуулсан "Нэг өрх-нэг шинжилгээ"-ний үр дүн юм. Ингэснээр тус суманд цаашид халдвар тархах эрсдэлээс хамгаалж, улмаар халдварын тоо ч буурна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Харин Уулбаян суманд нэг тохиолдол нэмэгдснээр аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын 29 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт  495 боллоо.

Шинээр батлагдсан иргэдийг АНЭ-рүү татан авах ажил хийж байна. Харин нэг өдрийн хугацаанд 17 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжжээ.

Одоогоор нийт батлагдсан 168 тохиолдол эмчлүүлж байгаагаас 47 нь 17 хүртэлх насны хүүхэд байгааг ЭМГ-аас мэдээлэв.  

Улмаар тандалтын шинжилгээг эрчимжүүлж, Баруун-Урт суманд долоон ажлын хэсгийг гарган, иргэдийг шинжилгээнд хамруулж эхлээд байна. 

Холбоотой мэдээ