Цар тахлын үеийн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах автомашиныг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-15 18:33:45

Дорнод /МОНЦАМЭ/. БОЭТ-д цар тахлын үеийн түргэн тусламжийн үйлчилгээнд хэрэглэх автомашиныг орон нутгийн төсвийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Дорнод аймгийн удирдлага ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор БОЭТ болон сумдын ЭМТ-үүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникийн шинэчлэл хийх ажлыг ийнхүү үе шаттай явуулж байгаа юм. Сүүлийн жил гаруйн хугацаанд БОЭТ-д орон нутгийн төсөв, ОНХС-гаас 150-иад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хоёр жилийн турш байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд олон хүн зөөх зориулалттай автомашин нэн хэрэгцээтэй байсан гэдгийг БОЭТ-ийн захирал Д.Должин хэллээ. Учир нь наанадаж бүх нийтийн бэлэн байдал зарласан үед холоос ирж очдог ажилтнуудаа зөөх, Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэх зэрэгт өмнө нь хүндрэлтэй байсан гэв.  

 


Холбоотой мэдээ