Гэр бүлийн хүчирхийлэл өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-23 16:36:23

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр эхний 5 сард 116 гэмт хэрэг бүртгэгджээ.

Үүнд: Бусдыг амиа хорлоход хүргэх 1, бусдын бие махбодод болгоомжгүй гэмтэл учруулах 64, хүчингийн хэрэг 2, бусдын эд хөрөнгийг хулгайлах 22, танхайрах 2, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 5, албан тушаалын гэмт хэрэг 1,  бусад 19 гэмт хэрэг гарч, Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд 89,8 сая төгрөгийн хохирол учирсны 77.1 саяыг нөхөн төлүүлжээ. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 71.6 хувийг хөнгөн, 25.0 хувийг хүндэвтэр, 3.4 хувийг хүнд гэмт хэрэг эзлэж байна.

Гэмт хэргийн талаар: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 17, б үлэглэн үйлдсэн гэмт хэрэг 7,  эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 6,  хүүхэд оролцсон гэмт хэрэг 3 ,  согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 22 гарсан байна. Нийт 275  хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд 30 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулжээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 54,5  хувиар өссөн  байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ