Халдвартын тасагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-17 15:10:24

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Халдвартын тасагт коронавируст халдвараар өвдсөн 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 70 орчим хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эдгэрэн гарчээ. Ойрын хавьтлаар илэрч байгаа хүүхдүүдийн биеийн байдал хөнгөн байгаа бол шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байгаа юм. 

Цаашид Мянгатын орон сууцны байруудад халдвар нэмэгдэж болзошгүй байгаа учир орчин тойронд нь хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн 6, 24, 26, 50, 77, 99, 118-р байраас халдварын тохиолдол илрээд байна.  

Түүнчлэн хоолой өвдөх, хамар битүүрэх зовуурьтайгаар өрхийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгснөөр батлагдах тохиолдол цаашид нэмэгдэх магадлалтай байгааг ЭМБ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ