“Хүүхдэд ээлтэй жолооч" аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-18 13:11:44
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Хүүхдэд ээлтэй жолооч" аян энэ сарын 20-ныг хүртэл өрнөж байна.
Тавдугаар сарын 20-ноос эхлүүлсэн уг аянд Замын цагдаагийн тасаг болон хүүхдийн байцаагч нар орон нутгийн замд хяналт шалгалт явуулж байгаа юм. Ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалгүй, хамгаалалтын бүс зүүлгэхгүй байгаа зөрчил илэрч байгааг сануулж байна.
Тус аяны хугацаанд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ослын хор уршгийг таниулах зорилготой. Мөн улсын болон орон нутаг, нийслэлийн чанартай авто замуудад хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, хөдөлгөөнд оролцох соёл, дадлыг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Иргэд, жолооч нар хүүхдэд гарцаар гарахад нь зам тавьж өгөх, хүүхдийн аюулгүйн тээвэрлэлтэд анхаарч, бяцхан зорчигчийн амь, эрүүл мэндийг хамгаалж, хүүхдэд ээлтэй жолооч байхыг уриалж байна.
Өмнөговь аймагт 2020 онд зам тээврийн ослын улмаас 2 хүүхэд, энэ онд нэг хүүхэд нас барсан байна.
Холбоотой мэдээ