Сүүлийн таван жилд Орхон аймагт 10 сургууль, цэцэрлэг ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-17 20:40:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн таван жилд 7 цэцэрлэг, 2 сургууль, нэг дотуур байр ашиглалтад оржээ.

Тодруулбал, улсын хэмжээнд хамгийн олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон аймгийн нэг Орхон юм. Дээрх сургууль, цэцэрлэгүүдийг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барихад нийт 31.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Уг сургууль, цэцэрлэгүүдийн дийлэнх нь алслагдсан багуудад ашиглалтад оржээ.  

Холбоотой мэдээ