“SpaceX” гурав дахь үеийн навигацын хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-06-18 11:48:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани гурав дахь үеийн навигацын (GPS III) хиймэл дагуулыг пүрэв гарагт сансарт амжилттай хөөргөжээ.  


Хиймэл дагуулыг Флорида муж улсын Канавералын хошууны сансрын буудлаас АНУ-ын Зүүн эргийн цагаар 12 цаг 10 минутад “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд хөөргөснөөс 90 минутын дараа тойрог замд орсон байна.


Гурав дахь үеийн анхны GPS хиймэл дагуулыг 2018 оны 12 дугаар сард хөөргөж байжээ. Одоогийн байдлаар АНУ-ын навигацын хиймэл дагуулын системд 30 гаруй төхөөрөмж багтаж байна.


Холбоотой мэдээ