У.Хүрэлсүхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-18 13:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталлаа.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлөв. Түүнчлэн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд орууллаа. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.


Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар олонхын санал авч, энэ сарын 25-нд тангараг өргөхөөр товлоод буй юм.

Холбоотой мэдээ