Есөн суманд халдварын тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 13:57:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЭМГ-аас сүүлийн 24 цагт 1131 хүнд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг хийж, халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөж ирсэн болон ойрын хавьтлаас 53 тохиолдлыг илрүүлжээ.

Харин 58 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн байна. Аймгийн хэмжээнд Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Сайншанд, Замын-Үүд, Зүүнбаян зэрэг нийт есөн суманд халдварын тохиолдол бүртгэгджээ.

Халдварыг бууруулахад хүн бүрийн хариуцлага чухал нөлөөтэй тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, олон нийтийн газраар явахгүй байх, хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхаарууллаа.

Холбоотой мэдээ