Халдвар зөвхөн ойрын харьцагчдаас илэрвэл цаашид буурах хандлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг: “Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас зургаа дахь өдрийн тандалтын шинжилгээг авч эхэлсэн тул халдвар өдөрт олноор нэмэгдэж байна.
Гэхдээ батлагдсан тохиолдлын
ойрын хавьтлууд гэрийн тусгаарлалтын дэглэмээ сайтар мөрдөж, шинэ халдварууд зөвхөн
ойрын хавьтлаас илэрвэл цаашид хумигдах, халдвар буурах хандлага ажиглагдаж
байна” гэв. Гэсэн хэдий ч өнөөдөр Хэрлэн суманд шинээр илэрсэн 22 тохиолдлын
хоёр нь ойрын хавьтал биш, шинж тэмдэг илрэхэд нь шинжилгээ өгч батлагдсан
гэдгийг анхаарууллаа. Тиймээс шинэ тохиолдлуудтай хавьтал болсон, хамт
ажилладаг иргэдийг тандалтын шинжилгээ өгч, гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж
байна.