Халдварын 17 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-20 13:11:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дундговь аймгийн хэмжээнд коронавирусний 17 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа.

Ингэснээр тус аймгийн 10 суманд халдвар илэрч, бүртгэгдсэн нийт тохиолдол 401 боллоо.

282 хүн эмчлүүлж байгаагаас 226 хүний биеийн байдал хөнгөн, 47 хүнийх хүндэвтэр, 8 хүн хүнд байгаа бол нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

Сүүлийн 24 цагт дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба ойрын хавьтлын 74 хүн тусгаарлах байранд, 2278 иргэн гэрийн ажиглалтад байна.

Ойрын ба дам хавьтлын 277 хүнээс PCR, 259 хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ.

Холбоотой мэдээ