Халдварын 45 идэвхтэй голомт байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-06-21 13:29:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын 37 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 659 боллоо. Аймгийн хэмжээнд одоогоор халдварын идэвхтэй 45 голомт байгаа бөгөөд үүний 62,3 хувь нь зөөвөрлөгдөн иржээ.

Батлагдсан тохиолдлын ойрын харьцагчид Баруун-Урт, Наран суманд хамгийн олон байна. Тодруулбал Баруун-Уртад 737, Наран суманд 228 харьцагч байгаа бөгөөд тандалтын шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна гэж ЭМГ-аас мэдээллээ.

6 дугаар сарын 20-ны өдөр түргэвчилсэн 248, PCR 278 шинжилгээг авсан бөгөөд 300 сорьцын хариу хүлээгдэж байна.

Шинээр батлагдсан 37 тохиолдол нь Баруун-Уртад 20, Уулбаянд найм, Баяндэлгэрт нэг, Түмэнцогтод дөрөв, Наранд дөрөв бүртгэгдсэн байна.

Нийт батлагдсан 659 тохиолдлоос 394 нь бүрэн эдгэрсэн. Одоогоор АНЭ-т 2787, Наран сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын тухайд 94,5 хувь нь хөнгөн, 3,1 хувь хүндэвтэр 2,4 хувь нь хүнд байгаа аж. Халдвар эрчимтэй тархаж, эмнэлгийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор АНЭ-т нэмэлтээр ор дэлгэжээ.

 

Холбоотой мэдээ