Ногоон байгууламжийг хамгаалах хашааны материал хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-22 17:49:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ “Эрдэнэс силвэр рессурс” ХХК-иас Дундговь аймгийн ЗДТГ-т ногоон байгууламжийг хамгаалах хашаа, хайс барих материал хандивлалаа.

Тус аймаг 8 түмэн мод тарих хөдөлгөөн өрнүүлж, Мандалговь хотын улсын чанартай авто зам дагуу моджуулсан ба одоогоор тарьсан модыг хашаажуулаагүй байгаа юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тарьсан модыг мал, амьтнаас хамгаалах хашаа, хайсны материалыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсч,  “Эрдэнэс силвэр рессурс” ХХК-д хандсаны дагуу тус компаниас 4200 ширхэг шон, 448 боодол буюу 13440 м тор, 20 боодол төмөр утсыг ийнхүү хүлээлгэн өгчээ.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цөлжилтийг сааруулахын тулд тарьсан модоо хамгаалж, ургуулах нь хамгийн чухал юм. Тиймээс энэхүү үйлсэд дэмжлэг үзүүлсэн тус компанийн хамт олонд ЗДТГ-аас  талархал дэвшүүллээ. 

Холбоотой мэдээ