Коронавируст халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-23 11:16:56

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол нийт 550 боллоо.  

Тодруулбал, Жаргалант сумын 18 иргэн, Цэцэг суманд долоо, Булган болон Мөст суманд нэг иргэнээс халдвар илэрчээ.

Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 516 сорьцод PCR шинжилгээ хийсэн аж.  

Холбоотой мэдээ