Ногоон салбарт залуучуудын хөдөлмөрийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-23 12:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол Улсад "Ногоон бизнес"-ийг дэмжих замаар залуучуудын ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" вебинарыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. 

Цахим уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага болон Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Дэлхий санаачилгатай хамтран зохион байгуулах аж. Уулзалтаар ногоон эдийн засаг болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцан уялдаа холбоо, ногоон салбарын бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого, зохицуулалт, олон улсын сайн жишээ туршлага, цаашдаа залуучуудыг бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх замын зураглалыг тодорхойлох зорилготой аж. 

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2030 онд гэхэд 15-20 насны идэр идэвхитэй ажил хайгч залуучуудын тоо дэлхийд 25 саяд хүрэхээр байна. Техник, технологий хурдацтай хөгжлийн улмаас ирээдүйд зарим ажлын байр үгүй болох эрсдэл байна. Тиймээс "Ногоон эдийн засаг"-ийн салбарт бизнес эрхлэлтийг дэмжих нь хамгийн зөв гарц болно гэдгийг эдийн засагч, эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд хэлж байна. 


Холбоотой мэдээ