Гандантэгчинлэн хийд орчмыг соёл, аялал жуулчлалын төв болгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-23 13:20:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төв хэсэгт орших Гандантэгчинлэн хийдийг соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.


Гандантэгчинлэн хийдийг 1778 онд шашны төв нэрээр байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ бүсийн 55.8 га газарт нэгдсэн төлөвлөлт хийгээгүй иржээ.


“Энэ бүсийг үндэсний уламжлалт хэв маягаа хадгалсан соёл, аялал жуулчлалын төв болгоно. Эхний ээлжинд 14.7 га газарт төлөвлөлт хийхээр болсон. Автомашингүй бүс болгоход анхаарна. Энд олон жил амьдарч байгаа иргэд газраа өмчлөөд авсан байдаг. Мөн аж ахуйн нэгжүүд нийлж нэгдээд газраа томсгоод авсан нь ч бий. Айл өрхүүдтэй хэлэлцээ хийнэ” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. 

Холбоотой мэдээ