Аймгийн ОБГ тусгай зориулалтын автомашинуудтай болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-06-23 21:20:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар "Маз", "Уаз" фургон маркийн автомашинуудыг тус тус хүлээн авлаа.

Эдгээр автомашинууд нь гал унтраах зориулалтын автомеханик шат, хээрийн эмнэлэг, штабын болон удирдлагын автомашин болоод алба хаагчдыг ой, хээрийн болон аврах ажиллагаанд тээвэрлэн хүргэх зориулалттай аж. Дээрх автомашинуудтай болсноор тус албаны анги, байгууллагын гамшиг осол. Гал түймэртэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэн өгч байгаа ажээ.

Энэ нь Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд хийж байгаа ажил юм. 


Холбоотой мэдээ