Байгаль хамгаалагч нар сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас
Удирдлагын академитай хамтран төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах
зорилгоор мэргэшүүлэх багц цагийн онлайн сургалтыг энэ сарын 14-16-ний
өдрүүдэд явууллаа.
Сургалтад аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, сумдын байгаль
хамгаалагч нарын 25 албан хаагч хамрагдаж, төрийн албан хаагчийн манлайлал, ёс
зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах
журмын талаар мэдлэг нэмжээ.
Сургалтыг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн Монгол
дахь хөтөлбөрийн газартай байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран зохион
байгуулсан бөгөөд төлбөрийг ДБХС-гийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслөөс
санхүүжүүлжээ.