“Сүрьеэ-Ковид 19"-ийн үзлэгээр 17 тохиолдол илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-25 12:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэнСүрьеэ-ковидын илрүүлэг үзлэг” явагдаж байна.

 

Энэхүү илрүүлэг үзлэгийг "Глобальсангийн дэмжлэгтэй ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын сумын эмч мэргэжилтний холбоо, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран явуулж буй юм.


Дэлхий нийтээрээ цар тахлын улмаас хүндхэн сорилттой тулгарсан энэ цаг дорСүрьеэовид-19 илрүүлэг үзлэг”-ийг улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймаг, нээлттэй, хаалттай 23 хорих ангийн сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн 130 000 гаруй хүн амд зохион байгуулах ажлыг 2021 оны 6 дугаар сарын 2-ноос нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүрэгт эхлүүлээд байна.

 

Сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн нийт 2635 хүнийг энэ сарын 2-18-нд үзлэг шинжилгээнд хамруулснаас сүрьеэтэй байж болзошгүй 113 хүнээс лабораторийн шинжилгээ авч, сүрьеэгийн 14, “Ковид-19 халдвартай гурван тохиолдлыг илрүүлжээ.

 

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, "Глобаль" сангийн хамтарсан баг өнөөдөр Баянзүрх дүүргийн 13,15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, илрүүлэлтийн ажлын явцтай танилцан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж, мэргэжил арга зүйгээр хангасан байна.


 

 

Холбоотой мэдээ