ОХУ болон БНХАУ харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-26 11:51:28

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ. Тэд бямба гарагийн орой Бээжин хотноо уулзсан байна.

Хэлэлцээ хийсний дараа тэд хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ.

Си хэлэхдээ “олон улсын нөхцөл байдал илүү ярвигтай болж байгаа энэ үед манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэх хэрэгтэй” гэжээ.

Харин В.Путин хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой асуудлуудыг мөн хэлэлцлээ” гэсэн байна.
Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь улсынхаа газар нутаг гэж БНХАУ үздэг юм. Харин Хятад улсын энэ байр суурийг олон улсын хуулийг зөрчсөн хэрэг гэж Филиппин үзэж, олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ