Ойрын харьцагч иргэдийн тусгаарлалтын хугацаа нь дууссанаас хойш халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 13:46:37

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт Цагаан-Овоо суманд нэмж илэрсэн хоёр тохиолдлын хувьд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгаад 13 дахь хоногийн шинжилгээгээр сөрөг гарч энгийн горимд шилжээд байсан иргэдээс халдвар илэрсэн байна.

Тодруулбал, тусгаарлалтын хугацаа нь дууссанаас хойш хоёр хоногийн дараа халуурах шинж тэмдэг илэрсэн учир тэдний явсан зам маршрутыг тодорхойлох ажил үргэлжилж байна гэж мэдээлэв. Тухайн иргэдийг аймгийн төв рүү зөөвөрлөн авчирч, эмчилгээнд оруулж эхэлжээ. Харин Чулуунхороот суманд бүртгэгдсэн хоёр иргэнд тандалт хийхэд дэглэм зөрчөөгүй ч гэр бүлийн хоёр гишүүн нь орж, гарч хөдөлгөөн хийсэн учир сумын хэмжээнд тэг зогсолт хийж, тандалтын шинжилгээ хийж байна. 

Харин аймгийн төвд шинж тэмдгийн дуудлагаар бүртгэгдсэн найман иргэний хувьд Power фитнес, 69-р байрны дэлгүүр, Хэрлэн номин, Шүр захаар үйлчлүүлсэн гэв. Өнөөдрийн байдлаар БОЭТ-д коронавируст халдвараар өвчилсөн 316 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд ес, хүндэвтэр 40 хүн байна.  

Холбоотой мэдээ