Ажлын байрнаас халдвар дамжих эрсдэл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 13:58:36

Дорнод /МОНЦАМЭ/. Иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй багасч, ажил, гэр, хүнсний дэлгүүр, эмийн сан гэсэн маршрутад шилжсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд шинж тэмдгийн дуудлагаар илэрсэн халдварын тохиолдлуудад дүгнэлт хийхэд албан байгууллагууд, ажлын байрнаас халдвар дамжих эрсдэл өсөх хандлагатай байна гэлээ.

Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд ажилтнуудаа хоёр ээлжээр зохион байгуулалтад оруулах нь зүйтэй гэдгийг зөвлөв. Учир нь нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл тухайн ээлж тусгаарлагдаж, дараагийн ээлж нь ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой тул энэ талаар байгууллагуудад албан бичиг, зөвлөмжүүдийг хүргэж байгаа юм. Мөн иргэд голдуу зорчиж үйлчлүүлдэг хүнсний дэлгүүр, эмийн сангууд халдвар хамгааллын дэглэмээ нарийн баримталж чадвал халдвар гарахгүй байх, ажилтнууд нь халдвар авахгүй боломжтой гэв. 

Хүн амын дунд халдвар ямар түвшинд тархаж байгааг тодорхойлохдоо, хүн амын дундаас болон тандалтын шинжилгээнээс илрэх, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын дэглэм мөрдөлт дээр үндэслэдэг аж. 

Холбоотой мэдээ