11 суманд халдвар бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 18:29:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 11 суманд коронавируст халдвар бүртгэгдээд байна. Суманд халдвар илэрсэн үед тэг зогсолт хийх эсэхээ тухайн сумын Онцгой комисс шийдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Булган, Баянтүмэн, Чулуунхороот, Матад, Халх гол, Цагаан-Овоо сум тэг зогсолт хийж, Баян-Уул, Баяндунгийн  сумын тэг зогсолт дууссан гэв.

Аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэг: “Тухайн суманд тохиолдол анх бүртгэгдмэгц ойрын хавьтлын цар хүрээнээс хамаарч тэг зогсолтыг нэг удаа хийж, тархалтыг эрт зогсоох боломжтой байдаг. Бид ч мөн адил дөрөвдүгээр сард халдвар анх илрэхэд тэг зогсолт хийж, эхний давлагааг амжилттай давж байсан. Сумдын хувьд тэг зогссоноор эдийн засгийн хохирол бага ч халдвар тархвал ажиллах хүн хүч хомс учраас тэг зогсолт хийж хязгаарлах нь зөв гэдгийг бид хэд хэдэн жишээн дээрээс харсан учир шаардлагатай тохиолдолд тэг зогсолтыг зөвлөж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ