Сүүлийн дөрвөн жилд 1000 гаруй айл орон сууцанд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-27 10:26:19

Ховд аймагт нийгэм, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр, худалдаа үйлчилгээ, орон сууцны олон барилгууд эрчимтэй баригдаж 2400 гаруй айл төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцтай болжээ.

Сүүлийн 4 жилийн дотор 1028 айлын орон сууц шинээр ашиглалтад орж иргэдийн тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөл улам бүр сайжирч байна.

Ховд хот цаашид улам тэлж хөгжих инженерийн шугам сүлжээ, суурь асуудлуудаа бүрэн шийдлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ